| | USD/MNT 0₮

Яаралтай түргэн тусламжийн төвийн Т.Пүрэвдаш нарыг ЯЛЛАГДАГЧААР татжээ

Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу 103-ын удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Хэргийг эргэн сануулбал, төвийн дарга Т.Пүрэвдаш, эмчилгээ эрхэлсэн орлогч С.Ариунболд, Авто техникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарыг яаралтай тусламжийн авто машинуудыг жолооч, эмчийнх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэг болон манай улсад газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЖП геофизик Монголиа” компанид ашиглуулах гэрээ байгуулсан хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна. Ийн гэрээ байгуулж 80 мянган ам долларыг хувьдаа завшсан байж магадгүй хэмээн эх сурвалж мэдээллээ.

Иймд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн, яллагдагчаар татжээ.

Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу 103-ын удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.