| | USD/MNT 0₮
Өнгөрсөн сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р баг Орхон гол гэх газар /Сумын төвөөс урагш 5 км/-т “Toyota land cruiser” маркийн автомашин “Toyota Voltz” маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 47 настай, эмэгтэй Г нас барсан.
Мөн өнгөрсөн 12.31-ний 21:37 цагийн орчимд ХУД-ийн 15 дугаар хороо Наадам центерийн баруун замд марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч овог, нэр гэрийн хаяг нь тодорхойгүй, /45-50 орчим насны эрэгтэй/ хүнийг мөргөж амь насын хохироогоод хэргийн газрыг орхиж явсанг ТЦА-ны ЭЦХ-ийн алба хаагч нар шуурхай илрүүлж, хэргийг хуулийн дагуу шалгаж байна.
Харин өчигдөр 21:50 цагийн орчимд СХД-ийн 19 дүгээр хороо Толгойтын гудамж, “Сод монгол” ШТС-ын урд замд Hyundai Grace маркийн автомашины жолооч явган зорчигч 2 иргэнийг мөргөж, 35 настай, эрэгтэй А гэмтэж, 52 настай, эмэгтэй Ш-н амь нас хохирчээ.
Энэ 7 хоногт дуудлага, мэдээллийн тоо багассан ч гарсан зам тээврийн ослын хор уршиг улам нэмэгдсэн байна. Иймд иргэд, жолооч та бүхэн оюутан, сурагчдын амралт эхэлж замын хөдөлгөөн сийрэг болсон энэ үед хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, анхаарал сарниулах үйлдэл хийхгүй байхыг ТЦА-аас анхааруулж байна.