| | USD/MNT 0₮
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ, хоёр урсгалтай, хатуу хучилттай зам болгох шийдвэрийг Засгийн газар 2018 онд гаргасан. Нийт 204 км замыг өргөтгөн шинэчлэх ажлыг таван багцад хуваан, БНХУ-ын таван компанийг сонгосон.
Гэвч төлөвлөсөн хугацаанд зам ашиглалтад орж чадаагүй. Үүнийг салбарын сайд болоод холбогдох удирдлагууд нь янз бүрээр тайлбарласан билээ.
Гэтэл дээрх замын ажил хийхээр төлөвлөсөн таван компаниас Зам, тээвэр хөгжлийн яамны нэгэн хэлтсийн дарга хахууль авч байсныг хуулийн байгууллага үйлдэл дээр нь илрүүлж, хэргийг шалгаж эхэлсэн билээ.
Тодруулбал, Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.
Түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны өдөр цагдан хорьсон. Үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хуралдаан өнөөдөр болсон бөгөөд өмгөөлөгчийнх нь гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч батлан даалтад гаргасан байна.
Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.