| | USD/MNT 0₮
ҮАБЗ-өөс ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн дараагаас нийгэмд томоохон "шок" үүсч, ард иргэдийг талцуулаад байна. Харин Монголбанкнаас 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс тэтгэврийн зээлийг зогсоох үүргийг арилжааны банкуудад өгсөн.
Тэгвэл энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл тун багатай байгаагаа өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдэгджээ. Тэрбээр "Энэ өр тэглэх талаар иргэн та бид 2 бараг адилхан мэдээлэлтэй байна. Төсөвт тодотгол хийхгүй гэдгийг баттай хэлье" хэмээн онцолсон байна.
ҮАБЗ-өөс ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн дараагаас нийгэмд томоохон "шок" үүсч, ард иргэдийг талцуулаад байна.