| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэтгэврийн зээл тэглэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Энэ асуудлыг УИХ-аар оруулж байж шийднэ. Өөр ямар ч гарц байхгүй. ҮАБЗ дээр гурван хүн ийм асуудал яриад мөнгө санхүүгийн асуудлыг шийддэг болчихвол энэ улс оронд эмх замбараагүй байдал үүснэ.
Ерөнхийлөгч бодвол тооцоо судалгаа, үндэслэл бүх юмаа хийсэн байлгүй дээ. Зээлээ хаалгах гэж байгаа хүн баярлалгүй яах вэ. Ахмадуудыг ойлгож байна. Зээлийн судалгааг аваад үзэхээр бодит амьдрал дээр харахад тэр зээлийг хөгшчүүд өөрсдөө хэрэглэдэггүй юм билээ шдээ.
Хүүхдүүддээ зарцуулсан байдаг юм билээ. Бид нар бэлэн мөнгө тараах, янз бүрээр хүмүүсийн өр авлага барагдуудах гээд 2010 оноос хойш явж ирсэн. Одоо энэ алдааг давтах хэрэггүй. Би тийм л байр суурьай байна. Өнөөдөр Монголын эдийн засаг ямар байгаа билээ. Олон улсын валютын санд хамрагдсан байгаа. Зээл тэглэхэд 700 гаруй тэрбум төгрөг гэж байна шүү дээ. Ерөнхийлөгч шууд ингэж мэдэгдэл хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэв.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэтгэврийн зээл тэглэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.