| | USD/MNT 0₮

Нэгдүгээр сарын 01-нээс тэтгэврийн зээл нэмж ОЛГОХГҮЙ

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид тэтгэврийн зээлийг тэглэхээр болж, ҮАБЗ санал нэгдэж шийдвэр гаргасан хэмээн мэдэгдсэн. Үүний дараагаас тэтгэвэр барьцаалж зээл авах хүсэлтэй ахмадууд нэмэгджээ. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгчээ. Тодруулбал, энэхүү асуудал эцэслэн шийдэгдтэл тэтгэврийн зээл олгохыг зогсоохыг үүрэгдсэн байна. Арилжааны банкуудын зүгээс уг шийдвэрийг хүлээн авч, зээлээ түр хугацаагаар зогсоогоод байгаа юм байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээн мэдэгдсэний дараагаас тэтгэвэр барьцаалж зээл авах хүсэлтэй ахмадууд нэмэгджээ. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.