| | USD/MNT 0₮

Б.Дуламсүрэн:Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээг уламжлалт монгол аргаар хийх нь илүү үр дүнтэй

Коронавирусийн халдварт өртсөн хүмүүст урхаг буюу ковидын дараах хам шинж ихээр илэрч буй. Тухайлбал, ядрах сульдах, нойргүйдэх, аахилж амьсгаадах, тархи толгой өвдөх зэрэг бараг 60 гаруй хам шинж илэрч байгаа талаар ЭМ-ийн сайд С.Энхболд ярьсан юм.

Харин ковидын дараа уушги болон биеийн дархлааг сэргээх нөхөн сэргээх эмчилгээ маш чухал гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж буй. Манайд ковидын дараах нөхөн сэргээх тусгай эмнэлэг гэж байхгүй учраас улсын эмнэлгүүд болон хувийн эмнэлгүүд нөхөн сэргээх эмчилгээг хийж байгаа юм. Тэгвэл “Веднесс мед”  эмнэлгийн Уламжлалтын их эмч Б.Дуламсүрэнтэй нөхөн сэргээх эмчилгээ болон ямар эмчилгээ хийж байгаа талаар ярилцлаа. Тухайн эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэхгүй ч өдөрт амбулаторийн эмчилгээг ийнхүү хийж байгаа ажээ.

-Сайн байна уу, танай эмнэлэгт ихэвчлэн ямар шинж тэмдэг илэрсэн хүмүүс ирж байна вэ. Хэзээнээс эхэлж ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээг хийж эхэлсэн бэ?

-Манай “Веднесс мед” эмнэлэг нь өнгөрсөн наймдугаар сараас эхэлж ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээг иргэдэд хийж эхэлсэн. Халдвараар өвдсөний дараа хүмүүс сэтгэлзүйн хувьд маш их нойргүйдэж байна. Стресс бухимдалтай, айдастай тайван биш, түгшүүртэй байх. Бие физологийн хувьд амьсгаадаж, аахилахаар хүмүүс хавагнадаг. Архаг хууч өвчтэй хүмүүст илрэх зовиур их жишээлбэл, зүрх өвдөх, үе мөчөөр өвдөх,  нуруу бөөр өвдөж хавагнах гэх мэт зовиурууд илэрдэг. Манайд ирж байгаа хүмүүсийг харахад ихэнхдээ цээж давчдах, хавагнах, хараанд өөрчлөлт орлоо, үс их унаад байна гэдэг. Түүнчлэн хордлогын шинэ тэмдэг ч илэрч байна.

-Ийм шинж тэмдгийг ковидын дараах хүндрэл гэх үү?

-Тийм. Ковидоор ямар хүмүүс хүндрээд байна вэ гэвэл цус өтгөрөлтөөс болж зүрх судасны өвчтэй хүмүүс хүндэрнэ. Хоёрт сахартай буюу дотоод шүүрлийн өөрчлөлттэй хүмүүс өртөж хүндэрч байна. Даралт унах буюу их хэлбэлзэнэ. Манай эмнэлэг эмийн биш зөвхөн уламжлалт эмчилгээ хийхэд тухайн хүний сахар нь тогтворждог. Дотор болон зүрх судасны эмчид үзүүлээд мөн эмчилгээ давхар хийж байна. Уламжлалт эмчилгээгээр даралт тогтворжино.

-Тэгвэл дээрх шинж тэмдэг илэрсэн хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Яг тохирсон эмчилгээг хийнэ. Нэгд шинжилгээг нь харна, хоёрт цээжний зургийг нь харна. Ингээд ямар эмчилгээ таарч тохирохыг эмч шийднэ.

-Танайх ямар төрлийн эмчилгээг хийж байгаа вэ?

-Ковидын дараах багц эмчилгээнд маань шар тостой бүтэн биеийн бариа хоёр удаа, хэсгийн бариа гурван удаа, бумба, шавар эмчилгээ мөн туяа эмчилгээ орж байгаа. Дээр нь зүү төөнүүр байгаа. Хаванг илүү сайн хөөж тууж өгөхийн тулд халуун чулуутай бариа хийж байна. Эмийн бус эмчилгээ буюу уламжлалт эмчилгээгээр нөхөн сэргээнэ. Уламжлалт эмчилгээнд зүү, төөнүүр, бумба, шаардлагатай бол засал эмчилгээнүүд хийгдэнэ. Физик эмчилгээ хослохоор шарлага, шавар эмчилгээ. Харин нэмэлтээр бол тухайн хүний зургийг харж байгаад зөгийн балтай татлага хийж байна. Тэгэхээр амьсгаадах зовиур арилна. Хордлогын шинж тэмдгийг нь арилгахын тулд хордлого тайлах эмчилгээ бас явж байгаа.

-Хамгийн үр дүнтэй эмчилгээ юу бэ?

-Шар тостой бүтэн биеийн бариа. Шар тос өөрөө их халуун чанарынх учраас биеийн дархлааг дэмжиж, цусан хангамжийг сайжруулж булчин сулладаг учраас хүмүүсийн дархлаа дэмжигдэнэ. Ингэснээр хүний биед илэрч байгаа зовиурууд багасч арилна. Мөн манай эмнэлэг сэтгэлзүйн хувьд тогтворгүй байгээ хүмүүст сэтгэлзүйн эмчилгээ хийдэг.

-Ковид тусаад эмнэлэгт 10-14 хоног эмчилгээ хийлгэсэн хүмүүс өөрийгөө бүрэн эдгэрсэн гэж бодохгүй байх?

-Тийм. Ковид тусаад хөнгөн, хүнд хэлбэрээр эмнэлэгт 10-14 хоног хэвтээд, гэртээ гарч байгаа. Ачааллаас үүдээд хөнгөвтөр хүмүүс олон хоног ч хэвтэн эмчлүүлж чадахгүй байгаа байх. Гэвч хүмүүс эмнэлэгт хэвтээд гарсан бол эдгэрсэн гэж буруу ойлгоод байдаг. Үнэндээ бүрэн эдгэрдэггүй. Тухайн вирус хүний биед хуримтлагдаад байж байдаг. Тиймээс хүн биеийн дархлаагаа дэмжих шаардлагатай.

-Ковидод өртсөн хүмүүст илэрч байгаа нэг шинж тэмдэг бол нойргүйдэл. Нойртой хонохын тулд яах вэ?

-Хүн унтах цагтаа унтаж тархиа бүрэн сайхан амрааж чадахгүй бол энэ өвчин буцаад сэдрэх магадлалтай. Хүнд нойр буюу шим тэжээлтэй хоол хүнс маш чухал. Та нойргүйдээд унтахгүй байгаа бол халбага шар тосыг бүлээнээр нь уу,эсвэл цай юмуу, халуун усанд хийгээд уучих. Эсвэл хөвөнд бүлээн шар тосоо шингээгээд чихээ бөглөөд унтчих. Шар тос хий хуйг дараад, сайхан тайвшруулдаг. Сайн унтаж амрах, өөрт таарсан дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. Гэнэт хүчтэй хийж болохгүй. Та 108 мөргөдөг байсан бол эхлээд 14, 21, 40 гээд тоогоо ахиулаад явах хэрэгтэй. Зөв хооллох, халуун бүлээн шингэнийг маш сайн шимж уух. Гэхдээ оройн 20.00 цагаас хойш шингэнээ зогсооно.Яагаад гэвэл бөөрөнд ачаалал өгнө. 

-Халдварт өртөж улмаар их хөлөрснөөс болж хөлсөөрөө эрдэс бодисоо алдах магадлал байдаг уу. Ийм тохиолдолд ямар эмчилгээ хийх үү?

-Хүмүүс их хөлөрч байна гэдэг. Хөлсөөрөө эрдсээ алдаж ядарч сульдаж болно. Тиймээс B-гийн төрлийн аминдэмүүд буюу калци кали зэрэг эрдэс бодисуудыг авч хэрэглэх шаардлагатай.

-Эмчилгээ үргэлжлэх хугацаа болон мөн хэд хоног эмчилгээ хийж байгаа вэ?

-Хүндрэл өгөөгүй хөнгөн туссан хүмүүст тав хоногийн эмчилгээ хийхэд биеийн дархлаа сайжирч байна. Үүнд дан уламжлалт эмчилгээ биш физик эмчилгээ хавсархаар илүү үр дүнтэй. Харин халдвар нь хатгаа болж хүндэрсэн тохиолдолд уламжлалт, зүү эмчилгээ бариа засал болон эмийн эмчилгээ бүгдийг нь хавсруулж байж 7-10 хоногийн эмчилгээ хийж үр дүн гардаг. Нэг хүнд эмчилгээ хийх хугацаа нь 60 минут буюу нэг цаг үргэлжилнэ.

-Эмчилгээний үнийн хувьд ямар үнэтэй байгаа вэ?

-Яг ковидын оргил үеүдэд манайх эмчилгээндээ 50 хувийн хямдрал зарласан байгаа. Үүнийг ч хүмүүс цагаа олсон хямдрал хэмээн сайшааж буй. Ажлынхаа хажуугаар нөхөн сэргээх эмчилгээнд явахад иргэдэд амар боломжийн санагдаж байгаа байх. Ковидын дараах эмчилгээ нь 290 мянгаас хямдраад 145 мянга болоод хямдарсан байна. Бас ядаргааны багц гэж байгаа бөгөөд үнэ нь 316 мянгаас 158 мянга болоод хямдарсан.

-Гэрийн нөхцөлд иргэд ямар дэглэм барих ёстой вэ?

-Өвдсөний дараах гам их чухал. Гадуур явахдаа даарч хөрч болохгүй. Их хөлөрдөг тул та халуун бүлээн шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Булчин суларч, үе мөчөөр өвддөг тул кали магние кальци хэрэглэх хэрэгтэй. Ой санамж буурдаг тул эмчээс зөвөлгөө авч эм уух хэрэгтэй. Мөн Балжингарав, Вансэмбэрүү, ганга хандалж уух хэрэгтэй. 500 мл буцалсан халуун усанд 2 халбага хийж хандлаад 3 хувааж ууж хэрэглээрэй. Цусаа шингэлэх хэрэгтэй. Ядарч сульдаад байгаа ч нойрондоо муу байх бол шар тос хэрэглээрэй. Унтахдаа нэг халбага шар тос халуун юманд хийж уугаад үз. Хөвөнд шар тос шингээж чихэндээ хийж унтаарай. Мөн харшил хөдөлгөдөг тул аль болох халуун ногоо, даршилсан хүнс, самар, чихэрлэг зүйл хэрэглэхгүй байх. Тайван байж агаар салхинд гарч өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийгээрэй.

-Ер нь хүн уламжлалт нөхөн сэргээх эмчилгээг жилдээ хэдэн удаа хийлгэж байх ёстой вэ?

-Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээг улиралд нэг удаа жилдээ хоёр удаа явж байвал хүний биеийн ерөнхий дархлаа дэмжигддэг.

-Ярилцсан танд баярлалаа?

-Баярлалаа.

"Веднесс мед" эмнэлгийн хаяг: Өргөөгөөс доош уруудаад Петровис клонкийн урд байрлах гэрлэн дохиогоор баруун гар тийш буюу Гэмтэл рүү явдаг нарийн замруу ороод 100м явахад БEНЗ авт осэрвисийн хойно байгаа. 

Холбоо барих утасны дугаар:77160505, 91090520

 

Өвдсөний дараах гам их чухал. Гадуур явахдаа даарч хөрч болохгүй. Их хөлөрдөг тул та халуун бүлээн шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Булчин суларч, үе мөчөөр өвддөг тул кали магние кальци хэрэглэх хэрэгтэй. Ой санамж буурдаг тул эмчээс зөвөлгөө авч эм уух хэрэгтэй. Мөн Балжингарав, Вансэмбэрүү, ганга хандалж уух хэрэгтэй. 500 мл буцалсан халуун усанд 2 халбага хийж хандлаад 3 хувааж ууж хэрэглээрэй. Цусаа шингэлэх хэрэгтэй. Ядарч сульдаад байгаа ч нойрондоо муу байх бол шар тос хэрэглээрэй. Унтахдаа нэг халбага шар тос халуун юманд хийж уугаад үз. Хөвөнд шар тос шингээж чихэндээ хийж унтаарай. Мөн харшил хөдөлгөдөг тул аль болох халуун ногоо, даршилсан хүнс, самар, чихэрлэг зүйл хэрэглэхгүй байх. Тайван байж агаар салхинд гарч өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийгээрэй.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.