| | USD/MNT 0₮

Ж.Чинбүрэн эмч УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр ажлаа хүлээлгэн өгчээ

Хавдар судлалын үндэсний төвийн захирал, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмч Жигжидсүрэнгийн Чинбүрэнд Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эмч цол хүртээж байсан нь саяхан. Тэгвэл тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Ж.Чинбүрэн эмч 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс ХСҮТ-ын даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна.

Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болжээ. Учир нь шинээр баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн албан хаагч болон төрийн өмчийн компанийн захирлууд 2020 оны улс төрийн сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх хуультай юм.

Харин ХСҮТ-ийн захирлын суудлыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүү хүлээн авчээ.

 

Хавдар судлалын үндэсний төвийн захирал, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмч Ж.Чинбүрэнд Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эмч цол хүртээж байсан нь саяхан. Тэгвэл тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ.
Улс төр

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.