| | USD/MNT 0₮

Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлэв

Өчигдөр Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Монгол улсын начин Бэгзсүрэнгийн Цэнгэлсүрэнгийн нэрэмжит 256 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болов. 

Барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн хурц арслан М.Амарсанаа үзүүрлэв. Их шөвөгт аймгийн хурц арслан Ө.Батзул, аймгийн начин Л.Энхсаруул нар шалгарав. Харин дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан С.Очирбат, У.Береке, цэргийн арслан Л.Отгонбаатар, аймгийн арслан Э.Баасанжав нар үлджээ. 

Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлэв
Live

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.