| | USD/MNT 0₮

2019 оны НӨАТ-ын баримтаа нэгдүгээр сарын 08-ны дотор бүртгүүлснээр БУЦААН ОЛГОЛТ авна

НӨАТ-ын буцаан олголтын 2019 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23 цаг 59 цаг 59 минутад дуусгавар болохыг холбогдох байгуулллагаас сануулж байна. Уг хугацаанд амжиж бүртгүүлээгүй бол таны баримтад урамшуулал бодохгүй ажээ. 

Өөрөөр хэлбэл, 2019 оны НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг 2020 оны I улиралд багтаан олгоно. Ингэхийн тулд иргэдийн бүртгэлийн мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бүртгэгдсэн байх шаардлагатай аж. 

ТЕГ-ын татварын алба нь тухайн жилийн НӨАТ-ын буцаан олголтын нэгдсэн системээс баталгаажуулан гаргасан мэдээллийг ажлын ес хоногт хянаж тэмдэглэл үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт Сангийн яаманд хүргүүлдэг.

Сангийн яам хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 45 өдөрт багтаан илүү төлөлтийг бусад татварын өрөнд суутган тооцох, буцаан олгох асуудлыг шийдвэрлэнэ.

Үүний дараа Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу/арилжааны банк/ буцаан олголтыг шилжүүлнэ. 

Албан татвар төлөгч нь хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан /имэйл/-ийн хаяг, утасны дугаар, албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар зэрэг мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.

ШУУД ҮЗЭХ:

НӨАТ-ын буцаан олголтын 2019 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23 цаг 59 цаг 59 минутад дуусгавар болохыг холбогдох байгуулллагаас сануулж байна. Уг хугацаанд амжиж бүртгүүлээгүй бол таны баримтад урамшуулал бодохгүй ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.