| | USD/MNT 0₮
Тээврийн цагдаагийн албанд баярын болон амралтын өдрүүдэд /12.31-01.01/ иргэдээс нийт 512 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам зам тээврийн ослын шинжтэй 433 дуудлага бүртгэгджээ.
Зам тээврийн ослын улмаас 1 хүн нас барж 5 хүн гэмтсэн.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчлийг гудамж замын хяналт шалгалтаар илрүүлсэн бол 3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдсон байна.
Тухайлбал, арванхоёрдугаар сарын 31-ны орой 21:40 орчим ХУД-н 15 хороо "Наадам" центрийн баруун замд 45-50 насны эрэгтэйг улсын дугаар, марк тодорхойгүй автомашин дайрч ослын газрыг орхиж явсан.
Тухайн иргэн ГССҮТ-д хүргэгдээд нас барсан байна. Тухайн хэргийг ТЦА-ны ЭЦХ-н алба хаагчид тухайн шөнө эрэн сурвалжилж 01 сарын 01-ны өдөр осол гаргасан тээврийн хэрэгслийг холбогдогчийн хамт шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тээврийн цагдаагийн албанд баярын болон амралтын өдрүүдэд /12.31-01.01/ иргэдээс нийт 512 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам зам тээврийн ослын шинжтэй 433 дуудлага бүртгэгджээ.