| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувийн саналаар баталсан билээ.
УИХ-ын эл тогтоолын төсөл батлагдсанаар өчигдрөөс буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бэлэн мөнгөөр олгож эхэлж байгаа юм.
Салбарын яамнаас мэдээлснээр бол Монгол Улс нэг сая 193 мянган хүүхэдтэй бөгөөд одоогоор нэг сая хүүхдэд хүүхдийн мөнгө олгодог аж.
Харин нэмж 130 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ өгөх судалгаа гарсан бөгөөд энэ жилээс нийт нэг сая 130 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно гэсэн тооцоог гаргасан байна. Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан иргэд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас хүсэлтээ баталгаажсан эсэхийг нягтлах шаардлагатай ажээ.
Монгол Улс нэг сая 193 мянган хүүхэдтэй бөгөөд одоогоор нэг сая хүүхдэд “Хүүхдийн мөнгө” олгодог аж.