| | USD/MNT 0₮

ТОДРУУЛГА: НЭМГ-ын дарга Б.Бямбадорж биднийг АРХИ УУСАН гэж үндэслэлгүй гүтгэж, ажлаас халсан тул шүүхэд хандсан

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж Захиргааны хэлтсийн хоёр эмэгтэй мэргэжилтэнг ажлаас нь халсан байдаг.  Тэднийг ажлын байран дээрээ архидан согтуурсан тул халсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэээлэл өгсөн.

Ажлын цагаа тараад эрүүл саруул гэртээ харьсан хоёр мэргэжилтэн өдгөө нэр хүндэд халдсан, үндэслэлгүй халсан. Төрийн албанд эргэн орох боломжгүй болгосон гэх шалтаанаар эрх зүйн байдлаа шийдүүлэхээр тэмцэж байгаа аж.

Б.Бямбадорж дарга тухайн өдөр жижүүр гарч байсан харуулаас халагдсан ажилтнуудыг согтуу ирсэн гэж хэлээд өгөөч гэж гуйжээ. Гэтэл хариуд нь харуулын ажилтан эрүүл байсан шүү дээ гэж хэлснийг НЭМГ-ын ажилчид сонссон байна. Бүхэл бүтэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агенлтагийн дарга ингэж увайгүй үйлдэл гаргаж, ажлаа хийгээд явж байсан ажилчдаа худал хэлж ажлаас нь халаад араас нь өөртэйгөө үгсэн хуувилдах хүнээ хайсан байгаа юм.

Б.Бямбадоржийн хууль бус үйлдлийг шүүмжилснийхээ хариуд архичин гэж цоллуулаад халагдсандаа тэд гомдолтой байна.

Энэ асуудлаар НЭМГ-ын Захиргааны хэлтсийн бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нарантуул, НЭМГ-ын Тусгай зөвшөөрлийн асуудал хариуцан ажиллаж байсан Г.Бурмаа нартай ярилцлаа.

-НЭМГ-ын 54 ажилчны 70 хувь нь даргынхаа хууль бус томилгоо, хууль бус үйлдэл, эрх мэдэл хэрээс хэтэрч байгаа зэрэг асуудлаар гомдол гаргасан. Энэ асуудлаас та хоёрыг үндэслэлгүйгээр халсан. Ажлын байранд дээрээ архидсан гэсэн асуудал ярьсан.  Тухайн өдөр  юу болов?

-Бид нарыг 11 сарын 26 ны пүрэв гаригт ажлын байран дээрээ согтуу байсан архидан согтуурсан гэх үндэслэлээр 11 сарын 4-нд ажлаас халсан. Бид нар энэ асуудлыг зөвшөөрөхгүй гээд хэвлэлийн бага хурал хийсэн.

Тухайн өдөр энэ гүжирдлэгийн тушаалаа гаргаад өөрөө тэр тушаалаа барьж,  хэвлэл мэдээлийн хэрэгслээр бид нарын нэр хүндийг гутааж архидан согтуурсан ажилтнаа халлаа гэх мэдээллийг цацсан. Бид нар гомдолтой байна. Төрийн албан хаагчид хууль, дүрмээрээ ажлаа хийж байсны төлөө ийм нэр хүндтэй ажлаасаа халагдан гэж байхгүй. Бид нарын тэмцэл өрнөөд явж байна.

-Засаг дарга Б.Сумьябазарт хандсан ч бидэнд хариу ирүүлээгүй-

Энэ хууль бус тушаалаа хүчингүй болгоод өгөөч  гээд төрийн албаны зөвлөлд нь хандлаа. Засаг дарга Б.Сумьябазарт хандлаа. Мөн хүний эрхийн комисст нэр төр доромжилсон гээд гомдол гаргалаа. Одоо шаардагдах бүхий л хууль хяналтын байгууллагад хандаад явж байна.  Б.Бямбадоржийн 10 20-оод хүн гарын үсэг зураагүйг эс тооцвол манай ажлын бараг ихэнх нь гарын үсэг зурж Шадар сайд руу хүсэлт илгээсэн.  Шадар сайд руу өргөдөл, гомдол өгчихсөн.  Бид нар хариугаа хүлээгээд байж байсан.  Удирдах дээд албаны хүндээ хандсан байсан болохоор маш их найдсан.

Энэ ямар учиртай гомдол байсан гэхээр Б.Бямбадорж дарга хууль бус томилгоо Төрийн албанд хийгээд байна.  Ах дүү, амраг садан, танил тал,  ах дүү, найз нөхдөө Төрийн албанд аваад байна гэх утгатай юм.

-Шадар сайдаас арга хэмжээ авахыг хүссэн НЭМГ-ын ажилчдын хариу одоо болтол ирээгүй байгаа юу.  Хариуг хэзээ ирдэг талаар тодруулсан уу?

-Шадар сайдын ажлын албанаас асуусан. Гэтэл Нийслэлийн засаг дарга Б.Сумьяабазарт хүргүүлсэн гэсэн хариу өгсөн. Холбогдох байгууллага болон дарга нарт арга хэмжээ авна байх.

-Б.Бямбадорж даргатай холбогдсон уу. Мөн хариуцлага тооцохыг хүлээж байгаа хүмүүс НЭМГ-т одоо ч ажиллаж байгаа. Тэнд юу болж байгаа вэ?

-Өргөдөл гаргасан хүмүүс сэтгэл санааны маш их дарамтанд байна. Албаны дарга нар ажлын бус цагаар болон ажлын цагаар өрөөндөө байцааж, дарамталж байна гэсэн. Жиннхэнэ төрийн албан хаагчаа дарамтлах дарга байх уу. Юунаас айгаад байцаагаад байгаа юм бэ.

-Б.Бямбадорж дарга “Ажлын байран дээр архидан согтуурсныг үнэн гээд хэлээд өгөөч” гэсэн саналыг жижүүрт тавьсан байсан энэ талаар мэдээлэл өгөөч?

-Тэр хүнээс 2 номерийн хүмүүсийг 21-ны өдөр архидсан гээд жижүүрийн тэмдэглэлд бичээд өгөөч гэж гуйсан байсан. Тэр хүн худал, хууль бус юм хийхгүй гэсэн байсан. Саналын аваагүй улмаас тэр хүнийг дарамтлаад байж байна. Цалин мөнгөөр дарамталж, хүний эрхэнд халдаж байна. Биднийг гүтгэж халсан асуудал хуулиар шийдэгдэнэ байх, гэмгүй хүмүүсийг хохироож байгаад сэтгэл маш их эмзэглэж байна. Харьяалж хариуцсан хүмүүс нь үнэн зөвөөр нь гаргаасай гэж хүсэж байна.

-Өмнө нь гаргасан гомдлоос болж үүссэн асуудал гэж байсан. Б.Бямбадорж дарга 2 сард  томилогдож ирсэн. Өөр ямар асуудал үүсч байсан бэ?

-Төрийн албан хаагчийн шалгалт өгч, тангараг өргөсөн ажилчиддаа халаад л байдаг. Оронд нь нутгийн болон өмнө нь  хамт ажиллдаг хүмүүсээ томилж байна. Хэнд энэ хууль дүрэм нь үйлчилдэг юм бэ. Б.Бямбадорж дарга НЭМГ энэ хууль үйлчилдэггүй гэж бодож байна. Нэгийг нь нөгөөгөөр нь тагнуулж, чагнуулж байхад яаж хамт олон нэгдэж бүрдэх юм. Тэнд ажиллаж байгаа хүмүүс маш их айдастай байна.

-Хотын дарга  Б.Сумьяабазарт хандаад хэр удаж байна вэ.  Хариу өгөөгүйг юу гэж бодож байна?

-Би хууль бусаар  халагдсан эмэгтэйн байна гээд учраа тайлбарлаж  Хотын даргын нарийн туслах н.Ариунчимэг гэх  бүсгүйд өөрийн гараар  бичсэн өргөдлөө өгсөн.  Эргээд яаж холбогдох талаар асуутал 1126 гэх дугаарыг өгсөн өөр юм хэлээгүй.  Салбар зөвлөлийн байгууллага руу холбогтол НТАБ гэж бий гэсэн. Хэзээ шалгалт ирүүлэх нь тодорхойгүй байна.

-Шүүхийн асуудал дээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын зүгээс холбогдох бичиг баримтыг гаргаж өгсөн байх. Хэзээ анхан шатны шүүх товлогдохоор байна вэ?

-Шүүхдээ дөнгөж хандаад байна. Цаг хугацааны асуудал их байдаг юм байна. Б.Бямбадорж даргын хэлж буйгаар, 1 жил гаруй ажил  болно гэдэг шиг. Ер нь бол 30 14 хоног болдог юм байна. Энэ үеийг далимдуулж дарга нар хууль бус зүйлээ хийдэг юм уу гэж би дотроо бодож байна. Тэрнээс өмнө төрийн албаны зөвлөл нөгөө айхтар удирдамж  хяналт шалгалт ороосой. Д.Cумьяабазар дарга энэ асуудалд үнэн зөв хандаж өгөөсэй гэж хүсэж байна.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж Захиргааны хэлтсийн хоёр эмэгтэй мэргэжилтэнг ажлаас нь халсан байдаг. Тэднийг ажлын байран дээрээ архидан согтуурсан тул халсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэээлэл өгсөн.
Ярилцлага

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.