| | USD/MNT 0₮
Зам тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнийг өчигдөр авлигын хэргээр саатуулсан талаар мэдээлсэн билээ.
Тэрбээр Дарханы замыг барьж байгаа компанийн хятадуудаас их хэмжээний хахууль авч байгаад АТГ-ынханд баригдсан байгаа юм. Хахуулаа монгол мөнгөөр биш юаниар авч байгаад баригдсан гэх мэдээлэл бий.
Тэгвэл түүнд хахууль өгсөн Хятад компани ил болжээ. Тодруулбал, БНХАУ-ын "Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж" компанийн Хятад дарга нь Х.Оргил-Эрдэнэд бэлнээр 20 мянган юань өгөх гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Түүнд авлига өгсөн Хятад иргэнийг ч цуг саатуулсан байгаа ажээ.
Авлигад өгсөн мөнгө нь монгол мөнгөөр бодвол 7 гаруй сая төгрөг болж байгаа юм байна.
Х.Оргил-Эрдэнэ нь 2018 онд томилогдсон бөгөөд нэг жил 7 сар ажиллаж байгаа юм байна.
Дээрх Хятад компани нь Дархан чиглэлийн Зам засварын ажил дээр ажилладаг бөгөөд дороо гурван туслах гүйцэтгэх компанитай гэнэ. Харин Хятад эзэн нь Монголд хоёр хоногийн өмнө ирсэн бөгөөд зөвлөхтэйгээ хамт явж байгаад ийнхүү авлига өгөх гээд бүтэлгүйтсэн байна. Зөвлөхийг нь цагдан хориогүй компанийн хятад эзнийг нь Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнийн хамт цагдан хорьсон байгаа бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг он гаргаад шийдэх юм байна.