| | USD/MNT 0₮

УЛИРЧ БУЙ 2019 ОНД ӨӨРИЙН НОМОО ЭМХЛЭН ГАРГАСАН ЭРХМҮҮД

Улстөрчид улирч буй 2019 ондоо уран бүтээл арвинтай байжээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан, ЗГХЭГ-ын дарга, улсын прокурор асан, сайдууд, УИХ-ын гишүүд гэх мэт эрхмүүд өөрсдийнхөө ажил амьдралыг харуулж, хүүрнэсэн номоо гаргаж, номынхоо нээлтийг хийсэн байна.

Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр “Жаран хоног жарны бутархай” гэсэн ном бичсэн бөгөөд энэ ном нь тухайн үедээ дуулиан тарьж, номын худалдааны төвүүдээр зарагдаад дуусчээ.С.Баярын хувьд авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд одоог хүртэл хэрэг нь шийдэгдээгүй байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний мэдэх “Женко” Баттулга” гэсэн номоо гаргасан байна. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхбол “Миний мэдэхгүй З.Энхболд” гэсэн номоо бичиж гаргажээ.

Хуульзүй, дотоод хэргийн сайд асан, Ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав “Төрийн хүн Дорлигжав” гэсэн номоо эмхтгэж гаргасан бол Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хятадын тагнуулын тухай “Би эх орноосоо урваагүй” номоо сарын өмнө гаргасан билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Шийдэмгий нүүдэл” номоо өлгийдөж авсан бол УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэдхэн хоногийн өмнө “Зарчим” номоо гаргажээ. Тэрбээр өөрийнхөө өнгөрсөн үе буюу ажил амьдралынхаа тухай хүүрнэжээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Түүхээ сөхвөл” номынхоо нээлтийг өнгөрсөн долоо хоногт төрсөн нутаг болох Булган аймагтаа хийсэн юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Зааг” номоо гаргаж уншигч олондоо өргөн барьсан юм.

Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа” номоо хэвлүүлэн гаргасан бол дэд сайд асан “шилэн” Б.Цогтгэрэл “Шилэн ном” гаргажээ.

“Монгол Үндэстний хүсэлд нэгдэх” хөдөлгөөн, “Буджаргал сан”-гийн тэргүүн, МАХН-ын гишүүн Б.Буджаргал “Зөв хөгжил, агуу үндэстэн” номоо бичиж, олны хүртээл болгожээ.

Түүний бичсэн уг номонд  даяарчлагдаж байгаа 21-р зуунд Монгол Улс оршин тогтнохын тулд улс төр, эдийн засаг, нийгмийн ямар бодлого баримтлах талаар олон талаас нь дэлгэрэнгүй тайлбарлажээ.

 

Улирч буюу 2019 онд өөрийн номоо эмхлэн гаргасан улстөрчид
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.