| | USD/MNT 0₮

ТӨРИЙН СОЁРХОЛТ “ХАРАНГА” ХАМТЛАГИЙН ХАРЧУУЛЫН АРЫГ ДААЖ, ГЭРИЙГ ГИЙГҮҮЛЭГЧИД

Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар энэ сарын 29-нд Монголын рок поп хөгжлийн амьд домог болсон “Харанга” хамтлагийн таван бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн билээ.

Тодруулбал, 2019 онд 30 жилийн ойдоо зориулж “Замд гаръя” бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн тус хамтлагийнхны “Толин хул”, “Үгүйлэн санана”, “Амьдрал”, “Зөвхөн Монголдоо” гэсэн таван бүтээлийг Ерөнхийлөгчийн зарлигаар Төр соёрхсон юм.

Харин дээрх тоглолтын дараа хамтлагийн хоёр гишүүнд Гавьяат жүжигчин цол олгосон бол ийнхүү шинэ оны босгон дээр хамтлагаараа Төрийн соёрхол хүртэж түмэн олноо баярлуулав.

Тэгвэл уран бүтээлдээ амьдралынхаа ихэнх цагийг зориулсан “Харанга” хамтлагийн харчуулын арыг нь бат бөх дааж, найдвартай авч явдаг гэрийг нь гийгүүлэгч үзэсгэлэнт гэргий нартай нь танилцаарай. Мэдээж уран бүтээлч хүний ар талыг найдвартай авч явах үүргийг эхнэрүүд хүлээдэг. Тэдний гаргасан амжилт гавьяа бүтээл бүхэн эдгээр эмэгтэйчүүдтэй салшгүй холбоотой юм. Амжилттай яваа эр хүний ард түүнээс дутуугүй хүчирхэг эмэгтэй хүн байдаг гэдэгт хэн ч маргахгүй байх. Гэр бүлд нь гэгээн сайхныг хүсье ээ.

2019 онд 30 жилийн ойдоо зориулж “Замд гаръя” бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн тус хамтлагийнхны “Толин хул”, “Үгүйлэн санана”, “Амьдрал”, “Зөвхөн Монголдоо” гэсэн таван бүтээлийг Ерөнхийлөгчийн зарлигаар Төр соёрхсон юм.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.