| | USD/MNT 0₮
Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар авлигын хэргээр АТГ-ынханд баригдсаар байна.
Тухайлбал, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг авлигын хэргээр шалгаж байгаа бол өчигдөр бас нэг дарга нь бусдаас авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байна.
Тодруулбал, тус яамны Зам ашиглалтын газрын дарга О гэгч Дарханы замыг барьж байгаа компанийн хятадуудаас их хэмжээний хахууль авч байгаад АТГ-ынханд баригдсан байна. Одоогоор түүнийг цагдан хорьсон байгаа аж. Хахуулаа монгол мөнгөөр биш юаниар авч байгаад баригдсан гэх.
Тэгвэл Зам ашиглалтын газрын дарга О гэгч хэн бэ гэдгийг эрэн сурвалжлахад Х.Оргил-Эрдэнэ гэгч албан тушаалтан гарч ирж байгаа юм. Түүнээс өөр ийм нэртэй, дээрх газрын дарга байхгүй байгаа юм байна. Тэрбээр 60 мянган юанийн хахууль авсан бөгөөд монгол мөнгөөр 23 сая төгрөг болж байгаа юм байна.
Авлига өгсөн байх магадлалтай таван компани нь БНХАУ-ын "Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж", "Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг" (групп), "Гуйжоу Хайвэй Инженеринг" Групп, "Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг" (групп), "Чайна Жео-Инженеринг Корпораци" зэрэг компаниудын аль нэгнээс нь авлига авсан байх магадлал өндөр юм.
Дашрамд дуулгахад, Дарханы замын тендерийг Монгол компанид өгдөггүй гэнэ. Азийн хөгжлийн банкнаас заавал Хятад компанид өг гэж шахдаг гэх мэдээлэл ч байгаа юм.
Тус яамны Зам ашиглалтын газрын дарга О гэгч Дарханы замыг барьж байгаа компанийн хятадуудаас их хэмжээний хахууль авч байгаад АТГ-ынханд баригдсан байна.