| | USD/MNT 0₮

ЦАГДАА, ОНЦГОЙН АЛБА ХААГЧИД АЛБАНЫ БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Шинэ жилийн баяр болон амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Тодруулбал, шинэ жилийн баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, элдэв зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн 2019 оны арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн ирэх 2020 оны нэгдүгээр сарын 2-ны 08.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шижүүлэн, өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна.

Мөн улсын хэмжээнд 43 газар, 112 хэлтэс, 89 тасаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна.

 

Улсын хэмжээнд 43 газар, 112 хэлтэс, 89 тасаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.