| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы арванхоёрдугаар сарын 20-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталсан. Уг хуулиар “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт нэмэгдэж орж ирсэн. Гэхдээ хүний сонгох болон сонгогдох эрхийг хязгаарлаж болохгүй хэмээн зарим нь үзэж буй. Ялангуяа энэ удаагийн сонгууль томсгосон 26 тойргоор явах бөгөөд үүнийгээ дагаад нам доторх өрсөлдөөн ч ширүүснэ гэсэн үг.
Хэрэгт холбогдсон хүмүүсийг сонгох эсэх нь сонгогчдын л мэдлийн асуудал. Гэхдээ эрх баригч нам дотроо олон “яллагдагчид”-тай учир тэднийг цэвэрлэж байж ард түмэнд “таалагдаж” дахин төр барих магадлал нь ихэснэ гэсэн үг. Тэгвэл энэхүү зохицуулалтаар нэр бүхий гишүүдийг ирэх оны сонгуульд намаас нэр дэвшүүлэхгүй байх магадлалтай гэсэн бор шувуу Төрийн ордонд “нисч” байна. Сонирхуулбал,