| | USD/MNT 0₮
Хүүхэд хамгааллын чиглэлээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид хөвгүүдэд нөхөн сэргээх, сэтгэлзүйн эмчилгээ хийдэг "Үжин" төвийнхөн өнөөдөр өөрийн гэсэн машинтай боллоо.
Тус төв ганц пруис машинтай бөгөөд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээ эмнэлэг болон шүүх эмнэлгээр авч явахад машиндаа багтдаггүй талаар тус төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраа ярьж байсан удаатай.
Тэгвэл тус төвийг машинтай болгох аяныг зохиолч, яруу найрагч Б.Шүүдэрцэцэг санаачлан өнгөрсөн аравдугаар сараас эхлэн зохион байгуулсан бөгөөд сайн үйлсийн аянд нийт 1400 гаруй иргэн нэгдэж 22 сая төгрөгийн хандив цуглаж ийнхүү өнөөдөр шинэ оны босгон дээр тус төвийн хүүхдүүд машинтай болжээ. Хандивт цугласан мөнгөөр машин авахаас гадна үлдсэн мөнгийг нь шатахуун болон хүүхдүүдэд зориулахаар болсон байна.
Хүүхэд хамгааллын чиглэлээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид хөвгүүдэд нөхөн сэргээх, сэтгэлзүйн эмчилгээ хийдэг "Үжин" төвийнхөн өнөөдөр өөрийн гэсэн машинтай боллоо.