| | USD/MNT 0₮

29 настай эрэгтэй осгож нас барсан байдалтай олджээ

Арванхоёрдугаар сар гараад архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас осгож нас барах, авто тээврийн осолд орох нь тодорхой хэмжээгээр нэмэгддэг. Хамгийн сүүлд гэхэд 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын нутагт 29 настай эрэгтэй А нь машин дотроо осгосон байж болзошгүй байдалтай нас барсан байдалтай олджээ. Тус хэргийг Увс аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа юм. Иймд иргэдийг онцын шаардлагагүй бол холын замд явахгүй байх, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, бензин, шатахууны нөөц, дулаан хувцастай зорчих, шинэ жилийн үеэр аль болох архи, согтууруулах ундаанаас татгалзахыг анхааруулж байна.

Арванхоёрдугаар сар гараад архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас осгож нас барах, авто тээврийн осолд орох нь тодорхой хэмжээгээр нэмэгддэг.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.