| | USD/MNT 0₮
Хүүхдэд сар бүр олгодог 100 мянган төгрөгийг зогсоохгүй гэдгээ Засгийн газар мэдэгдсэн байгаа. Хүүхдийн мөнгийг 20 мянган төгрөгөөс 100 мянган төгрөг болгон нэмсний дараа Монгол Улсын нийт хүүхдийн тоо 1.2-1.3 сая болж, богино хугацаанд өссөн байна.
Харин 2022 оны улсын төсөв өчигдөр батлагдсан. Ингэснээр “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг ирэх оноос эхлүүлэхээр болж байна. 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болох нь.
Цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.
Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авч болно.