| | USD/MNT 0₮
Цагдаагийн алба хаагчид олон удаагийн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дайчлан баривчилжээ. Тодруулбал, энэ сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ганцаараа явж байсан эмэгтэйд хутга тулган, айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг хэргийн мөрөөр нийт гурван эмэгтэйн эд зүйлийг дээрэмдсэн 57 настай эрэгтэй Э гэгчийг арванхоёрдугаар сарын 26-ны өдөр СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.
Дээрх этгээд өмнө нь хулгайлах, дээрэмдэх, хүчиндэх, танхайрах зэрэг гэмт хэрэг үйлдэж, долоо удаа ял шийтгэгдэж байжээ. Иймд иргэдийг орой үдшийн цагаар ганцаараа явахдаа сонор сэрэмжтэй байж, харанхуй гэрэлтүүлэггүй орчинг аль болох сонгон явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Шуурхай мэдээ: Цагдаагийн алба хаагчид олон удаагийн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дайчлан баривчилжээ