| | USD/MNT 0₮

АН: МАН-ынхан камерын өмнө шоу хийдгээ боль

Арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол нэг удаадаа үнэгүй  суурилуулахад шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргахаар болсон. Тэгвэл уг асуудлаар Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

-ИРГЭД ГАЛ ТҮЛЭХЭЭС АЙЖ БАЙНА-

АН-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Сайжруулсан түлшний асуудлыг иргэд, эрдэмтэн судлаачид, төрийн албаны бүх хүмүүс ярьж байгаа ч ямар  нэгэн гарц шийдэл ярихгүй байна. Агаар орчны бохирдлыг бууруулах газрын дарга нь өчигдөр мэдээлэл хийхдээ шахмал түлшийг үргэлжлүүлэн туршина гэлээ. Туршаад хүн нас бараад байхад  үргэлжлүүлэн туршина гэж байгаа бол  үнэхээр ноцтой асуудал. Дээрээс нь бүр  төсөв нэмж 6.6 тэрбум төгрөгөөр утаа мэдрэгч айл бүрт тараана гэж байна. Шахмал түлш түлэх зааварчилгааг ил тод болгоогүй, судалгаа туршилт хийгдээгүй нөхцөлд шахмал түлшийг түлэх шийдвэр гаргаж иргэддээ хүчээр шахсан. Эцэст нь хүний амь нас хохирч байна.

Төр шийдвэр гаргасныхаа төлөө тэрхүү  шийдвэр нь буруу байснаас  болж хүний амь нас эрсдэж байхад  хариуцлага хүлээх ёстой. Наад захын ёс зүйн хариуцлага хүлээж  өөрсдөө уучлалт гуйх ёстой. Цаашдаа шахмал түлшийг үргэлжлүүлэн хэрэглэ гэж байгаа юм бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн баталгаа гаргаж өгөөч. Тэгэхгүй бол иргэд түлш түлэхээс хүртэл айж байна. Бид агаарын бохирдлын эсрэг тэмцэх ёстойгоо мэдэж байгаа. Гэтэл эсрэгээрээ төрийн хариуцлагагүй үйлдлээс болж хүний алтан амь эрсдэж байгаа нь төрийн буруу. Шахмал түлшний гадна талын уутан дээр “Бүх төрлийн зууханд хэрэглэх боломжтой” гээд бичсэн байгаа юм. Энэ бол иргэдээ мэдээллээр хангаагүй хуурснаас өөрцгүй явдал. Нийслэлд өнөөдөр сая 400 гаруй хүн амьдардаг. Үүнээс 530 мянган хүүхэд амьдарч байгаагаас 300 мянга нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд  6.6 тэрбум төгрөгөөр утаа мэдрэгч тараах биш стандарт зуух авч өгөөч. Төр өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаанд  6.6 тэрбум төгрөгийг төсөвлөж чаддаг мөртлөө  шахмал түлшийг ашиглах нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх судалгааг  хийхэд мөнгө төсөвлөөгүй байсан  нь харамсалтай. Тиймээс Ерөнхий сайдаас төрийн алба хаагчдад ёс зүйн хариуцлага тооцох, шахмал түлшний  шинжилгээний баталгааг өөрийн биеэр гаргаж өгөхийг шаардаж байна” гэлээ.

-МАН-ЫНХАН КАМЕРЫН ӨМНӨ ШОУ ХИЙДГЭЭ БОЛЬ-

Харин АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Цэцэгсайхан “Хүмүүс угаартаж, зарим нь амь насаараа хохирч байхад энэ бол байдаг л тоо гэж мэргэжлийн хүмүүс хэлээд сууж болохгүй.

Түүнчлэн миний хувьд энэ байдалд хүүхдүүд эрсдэх магадлал өндөр байна гэж харж байна. Учир нь гэр хороололд амьдардаг эцэг эхчүүд өглөө ажилдаа явахдаа нүүрсээ хийж, галаа түлээд яваад өгдөг.

Харин маш олон хүүхэд дүү нараа хараад гэртээ унтаад үлдэж байгаа. Хүйтний улирал дөнгөж эхлэх гэж байгаа энэ үед зургаан хүн амь насаараа хохирчхоод байна. Цаашид тэсгэм өвлийн хүйтний урт хугацаа хүлээж байхад юу болох нь таашгүй” гэлээ

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.