| | USD/MNT 0₮
Борооны дараах мөөг шиг олширсон койнтой холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр койнтой холбоотой мэдэгдэл гаргасан. Тодруулбал, УИХ-аар хэлэлцэгдэж буй "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл" эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэл хугацаанд шинээр олон нийтэд койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлажээ.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар УИХ-ын гишүүд койн бол хуулиар зохицуулагдаагүй. Хэрэв ямар нэгэн эрсдэл үүслээ гэхэд төр эрсдлийг үүрэхгүй, иргэд өөрсдөө араа даана шүү гэдгийг хатуу анхааруулсан байгаа юм.
Санхүүгийн зохицуулах хорооноос шинэ хууль батлагдаж гарах хүртэл койн гаргахыг хязгаарлажээ