| | USD/MNT 0₮

"БОЛОР ЦОМ 37"-Д ОРОХ ЯРУУ НАЙРАГЧДЫН НЭРС ТОДОРЧЭЭ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом-37” наадмын эхний шатанд шалгарсан найрагчдын нэрс тодорчээ.

Үүнээс гадна "Болор цом" наадмын эзэд өрсөлдөхөөр бол ямар ч шалгаруулалтгүйгээр урилгаар оролцох журамтай билээ. 

Энэ жилийн наадам Багануур дүүргийн түүхт 40 жилийн ойд зориулж, тус дүүрэгт буюу Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайд ирэх нэгдүгээр сарын 4-нд болно.

Ерөнхий зохион байгуулагчаар Багануур дүүргийн ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ, Монголын зохиолчдын эвлэл ажиллаж байна.

Дашрамд сонирхуулахад, “Болор цом-36” наадам Дорноговь аймагт болж, яруу найрагч Б.Баттулга болор цомын эзнээр тодорсон билээ. 

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом-37” наадмын эхний шатанд шалгарсан найрагчдын нэрс тодорчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.