| | USD/MNT 0₮
Нэг хоногийн дараа хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж хүн бүр хүүхэд бүхэн инээд хөөр, баяр баясал догдол дүүрэн байна.
Төрийн гурван өндөрлөг ч өнгөрч буй ондоо хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, ирж буй шинэ ондоо хийх ажлаа төлөвлөж нийт монголчууддаа хандаж баярын мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай билээ.
Энэ жил Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ их өвөрмөц, инээд наргиан ихтэй байв. Тэрбээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдтай хамт мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд хамгийн эхэнд зогсч байгаа хөөрхөн хүүхдүүдээс нэг хөвгүүн хэд хэдэн удаа найтааж, сүүлдээ тэсэхгүй нусаа сугартал найтаасанд Ерөнхий сайд болон хүүхдүүд инээдээ барьж чадахгүй инээлдсэн нь олон хүний хайрыг татаж, олон нийтийн сүлжээнд их эерэгээр шэйрлэгдэж байна. Уг хүүг Л.Мандула гэдэг бөгөөд Буянт-Ухаа цогцолбор сургуулийн хоёрдугаар ангид сурдаг ажээ.
Олон нийтийн зүгээс “Хүүхэд юм чинь хөөрхөн байна. Эхэндээ их тэссэн дээ, даанч сүүлдээ тэссэнгүй” гэсэн цагаахан сэтгэгдэл олон хөвөрч харагдав. Хүүхэд гэдэг цагаахан цаастай адилхан цагаан ертөнч байдаг болохоор найтаасан нусаа арчаад буцаж камерт орж ирснээ “Шинэ жилийн мэнд хүргэе” гэж инээх хөөрхөн хүүд сурлагийн өндөр амжилт хүсье ээ.
ЯРИЛЦЛАГЫГ ШУУД ҮЗЭХ:
Энэ жил Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ их өвөрмөц, инээд наргиан ихтэй байв.