| | USD/MNT 0₮
Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр багийн “Дөш-Уул” гэдэг газар тус харьяат малчин Ж руу 12 сарын 28-ны өдрийн 22:40 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат иргэн Ү /47 настай, эмэгтэй/, Баянзүрх дүүргийн харъяат иргэн Б /38 настай, эрэгтэй/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат иргэн Б /36 настай, эрэгтэй/ нар “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг өнөөдрийн буюу арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 00:40 цагт хүлээн авчээ. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагч, 2 автомашин, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашин, Биндэр сумын Засаг даргын Тамгын газрын 3 ажилтан, 1 автомашин, ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 20 хүн, 5 автомашинтай 01:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сураггүй болсон гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ