| | USD/MNT 0₮

Төсөв:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 3.5 тэрбум төгрөгөөр УСАН БАССЕЙН барина

 
Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны төсвийг хариуцлагатай, чамбай хөгжил дэвшил рүү илүү хөрөнгө оруулахаар болсон төсөв гэж хэлж байсан. Хүнд хэцүү цаг үед хариуцлагатай байхгүй бол ажил нэрээр их мөнгө үрэн таран хийх вий гэсэн болгоомжлол УИХ-ын гишүүдэд ч байгаа юм. Тэгвэл ирэх оны төсөвт усан бассейн барьж байхаар улсдаа хэрэгтэй нэг ч гэсэн үйлдвэр бариасай гэсэн шүүмжлэл гарах болов. 
 
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн асуудал хэлэлцсэн юм. 
 
УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Өндөр цалинтай иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр төлөөд эргээд эмнэлэг дээрээ очихоор дараалал ихтэй, үйлчилгээгээ авч чадаагүйгээс хувийн эмнэлэг орох шаардлага гарч байгаа юм. Орлогогүй хүмүүс шимтгэлээ нөхөөд төлж байна. Энэ нь шударга биш. Үүнээс болж зарим иргэд цалингаа багаар тооцож шимтгэлээ төлөх асуудал гарч байна. Мөн манай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 3.5 тэрбум усан бассейн барихаар төсөвлөсөн байна. Сүхбаатар сум бассейнтай. Хоёр бассейнаар яах гэж байгааг ойлгохгүй байна" гэж бухимдсан юм.
 
Тэгэхээр суманд хоёр бассейн байх шаардлага бий юу. Үнэхээр бассейн барих нэрийдлээр дээрх мөнгийг өөр зүйлд зарцуулах, эсвэл завших вий гэсэн шүүмжлэл байна. Төсвийг үр дүнтэй үр өгөөжтэй зүйлд зарцуулахаас хэнд ч хэрэггүй, ашигладаггүй бассейн барих вий дээ.  Нурж, үйрч унаж байгаа газрууддаа ядаж засвар хийх мөнгийг нь өгөхгүй байж ингэж эргүүтэхээ болих хэрэгтэй. Ядаж энэ мөнгийг ХӨСҮТ рүү оруулж засвар үйлчилгээнд нь зарцуулсан бол. Сүхбаатар суманд усан бассейн тийм чухал шаардлагатай юу. 
Төсөв:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 3.5 тэрбум төгрөгөөр УСАН БАССЕЙН барихыг эсэргүүцэж байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.