| | USD/MNT 0₮
Хадгаламж, хуримтлалыг зуршил болгох, бага мөнгөөр их хуримтлалыг бүтээх талаар Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюун багш зөвлөгөө өгч байна. Тэрбээр "Бид амьдралдаа байгалийн бэрхшээл, цар тахал, гэнэтийн осол зэрэг олон төрлийн саад бэрхшээлтэй нүүр тулж байдаг. Тэгэхээр энэ саад бэрхшээлийг даван туулахад санхүүгийн дархлаа их чухал. Санхүүгийн дархлаатай болохын тулд санхүүгээ оновчтой зөв удирдаж юуны өмнө хадгаламж, хуримтлалтай болох хэрэгтэй. Манайхан орлого хүрэхгүй байна, хадгалах мөнгө байхгүй гэж хэлдэг. Тийм учраас их энгийн нэг томъёо хэлье. Бидний алдаа юу бэ гэвэл орлого олчихоод хэрэглэчихээд үлдсэнийг нь хадгална гэдэг. Орлого бол хаана, хэзээ ч, хэнд ч хязгаартай. Харин хэрэглээ бол хязгааргүй. Тийм учраас хэрэглэснийхээ дараа хадгална гэх юм бол энэ худлаа. Хэрэгжиж биелэх боломжгүй.
Тэгвэл зөв томъёо нь юу бэ гэвэл орлого олчихоод эхлээд хадгалчихаад үлдсэнийг нь хэрэглэнэ. Баг багаар тогтмол хадгалах юм бол нэг мэдэхэд хадгаламж, хуримтлалтай болсон байна. Та мөнгөө хадгал, мөнгө дараа нь таныг хамгаална. Бид нарын нэг алдаа байдаг. Нэг өдөр учиргүй ихээр хадгална гэж боддог. Энэ бол боломжгүй учраас хүмүүс энэнээс шантрах гээд байдаг талтай. Угаасаа шантардаг. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт хийх вэ гэхээр хадгаламжтай, хуримтлалтай, санхүүгийн боловсролтой болцгооё" хэмээн зөвлөжээ.
Тэрбээр "Бид амьдралдаа байгалийн бэрхшээл, цар тахал, гэнэтийн осол зэрэг олон төрлийн саад бэрхшээлтэй нүүр тулж байдаг. Тэгэхээр энэ саад бэрхшээлийг даван туулахад санхүүгийн дархлаа их чухал. Санхүүгийн дархлаатай болохын тулд санхүүгээ оновчтой зөв удирдаж юуны өмнө хадгаламж, хуримтлалтай болох хэрэгтэй. Манайхан орлого хүрэхгүй байна, хадгалах мөнгө байхгүй гэж хэлдэг. Тийм учраас их энгийн нэг томъёо хэлье. Бидний алдаа юу бэ гэвэл орлого олчихоод хэрэглэчихээд үлдсэнийг нь хадгална гэдэг. Орлого бол хаана, хэзээ ч, хэнд ч хязгаартай. Харин хэрэглээ бол хязгааргүй. Тийм учраас хэрэглэснийхээ дараа хадгална гэх юм бол энэ худлаа. Хэрэгжиж биелэх боломжгүй" гэв.