| | USD/MNT 0₮

Д.Дамба-Очир:Монгол Улс саарал жагсаалтад орж болохгүй

Улсын их хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай өнөө өглөө уулзаж, үүрэг даалгавар өглөө.

Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Өнгөрсөн нэгдүгээр сард бүх тайлангуудаа явуулсан байдаг. Ялангуяа Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Тагнуулын ерөнхий газрууд өөр өөрсдийн хариуцсан ажлаа тайлагнаж явуулсан.

Сая болсон  ФАТФ-ын хурлаар дөрвөн чиглэлээр дахин өг гэсэн. Үүний нэг нь хууль эрхзүйн байдлыг боловсронгуй болгох. Тиймээс өнөөдөр хуулийг нь баталж байна. Монгол Улс саарал жагсаалтад орж болохгүй. Хэрвээ орвол эдийн засгийн байдал хумигдаж, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, банкуудын гүйлгээ зогсох эрсдэлд орно” гэв.

 

О.Гал

 

 

Монгол Улс саарал жагсаалтад орж болохгүй. Хэрвээ орвол эдийн засгийн байдал хумигдаж, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, банкуудын гүйлгээ зогсох эрсдэлд орно
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.