| | USD/MNT 0₮
"Нарны охин сарны хүү" компанийн захирал Д.Гүрсоронз түүний эгч Д.Одгэрэл нар нь нийт 300 гаруй иргэнээс тав орчим тэрбум төгрөгийг залилсан хэргийг БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтэс шалгаж байгаа.
Гэвч хэргийн явц удааширч байгаа учраас энэ хэргийг нийслэлрүү татаж хүч нэмэгдүүлэн шалгах ёстой гэж үзэн хохирогчид хасах 30 хэмийн хүйтэнд өнөөдөр БЗД-ийн прокурорын өмнө жагсаж эсэргүүцлээ илэрхийллээ.
"Нарны хүү сарны охин" компанийн захирал нар иргэдийг жилийн 5 хувийн хүүтэй орлого нотлохгүй байртай болгож өгнө гэх нэрийдлээр 300 гаруй иргэнээс 5 тэрбум орчим төгрөгийг залилсан байна.
БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтэс энэ хэргийг шалгаж байгаа ч ганц байцаагч шалгахад хүндрэлтэй байгаа гэдгийг хохироргчдын төлөөлөл мэдэгдээд байна.
Иймээс энэ хэргийг нийслэлрүү татаж хүч нэмэгдүүлэн шалгаж яаралтай шийдвэрлэж өгөх шаардлагыг нарны хүү сарны охин компанийн хохирогчид шаардаж өнөөдөр БЗД-ийн прокурорын гадаа жагсаал хийж шаардлага тавьсан.Гэвч тэдний шаардлагад ямар нэгэн хариу өгөөгүй гэдгийг тэд хэлж байна.
"Нарны хүү сарны охин" компанийн захирал Д.Гүрсоронз нь ганцхан "Амар амгалан" төсөлөөр дамжуулан иргэдийг луйвардаагүй юм байна. Учир нь "Чухаг 2" хотхонд хүртэл иргэдээс захиалга авч 10 гаруй иргэнийг хохироосон байна.
Насаараа шахам хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөр Д.Гүрсоронз Д.Одгэрэл гэгчид луйвардуулсан иргэд энэ асуудлыг төр анхааралдаа авч иргэдийг хохироосон буруутай этгээдүүдэд хариуцлага тооцон хохирлыг нь барагдуулж өгөхийг хүслээ.
"Нарны охин сарны хүү" компанийн захирал Гүрсоронз түүний эгч Одгэрэл нар нь нийт 300 гаруй иргэнээс тав орчим тэрбум төгрөгийг залилсан хэргийг БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтэс шалгаж байгаа.