| | USD/MNT 0₮
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш орой 19.00 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байна.
Сугалааны хонжворын дүн: Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг, 4 орон таарвал 100 мянган төгрөг, 5 орон таарвал 500 мянган төгрөг, 6 орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг, 7 орон таарвал гурван сая төгрөг, 8 орон таарвал 20 сая төгрөг хожно.
Иргэд 2021 оны есдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 23.59 цагаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 20 сая төгрөг байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.