| | USD/MNT 0₮

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ШҮҮГЧ НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭЭГҮЙ БАЙНА

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон хууль хяналтынхны хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

Тэрхүү маргааныг анхан шатанд шийдэхдээ "Ш.Мөнгөншагайг "Жи Фи Эф" компаний 60 хувийн хувьцааг эзэмшигч мөн" гэж тогтоосныхоо төлөө авлигал авсан гэх зургаан шүүгч, тэдэнд авлигал зуучилсан өмгөөлөгч, Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч, Дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга тэргүүтэй 10 гаруй хүний авлигын үйлдлийг АТГ-аас мөрдөн шалгалт явуулж хөдлөшгүйгээр нотолсон байдаг. Хэргийн материалыг прокурор хянаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх ёстой.

Гэвч өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй байна. Хэрэг нь прокурорт байгаа шүүгчид гомдол гаргасан байгаа бөгөөд шүүгч Д.Цолмон прокурорын шатанд хэргээ хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байгаа юм. Учир нь өөрийгөө хэлмэгдсэн хэмээн үзэж буй.

Харин нэг шүүгч нь гадаадад байгаа учир хэргийг нь тусгаарласан байгаа ажээ.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан эмчилгээ хийлгэх нэрээр БНСУ-ыг гэр бүлийн хамт зорьсон ч өнгөрсөн есдүгээр сараас хойш ирээгүй. Иймээс уг хэргээс Ц.Амарсайханы холбогдсон хэсгийг тусгаарласан байна.

 

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон хууль хяналтынхны хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.