| | USD/MNT 0₮

Б.Ганхуяг:"Тавантолгой түлш" ХХК-ийн 51 хувийг "Эрдэнэс тавантолгой" ХК эзэмшиж үйл ажиллагааг нь хариуцана

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, "Тавантолгой түлш" ХХК-ийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэв. Тодруулбал, "Тавантолгой түлш" ХХК-ийн 51 хувийг "Эрдэнэс тавантолгой" ХК эзэмшиж үйл ажиллагааг нь хариуцах юм. Харин 39 хувийг нь ЭХЯ, 10 хувийг нь ТӨБЗГ хариуцахаар болсон байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой түлш ХХК-ийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдрийг хүртэл Эрдэнэс тавантолгой ХК нийгмийн хариуцлагын хүрээнд, иргэдийг тав тухтай, дулаан байх, Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг багасгах, утааг бууруулах чиглэлд ажиллалаа. Нийгмийн ач холбогдолтой компанид хувь оруулж ирсэн. Одоо энэ компанийн ажлыг бизнесийн чиглэлд шилжүүлэх шаардлагатай байна. Тиймээс энэ чиглэл рүү анхаарлаа хандуулж ажиллана. Жилээс жилд татаас хандиваар ажиллаж ирж байсан бол одоо илүү бизнес тал руугаа чиглүүлж орлого олох бусад орон нутагт шаардлагатай төсвийг санхүүгийн хувьд бизнесийн үр ашигтай нийлүүлэх, цаашид дэлхийн түлш үйлдвэрлэх боломж байна гэдгийг судалж, бизнесийг зарчмыг баримтлах боломжийг бүрдүүлнэ" хэмээв.

Засгийн газрын хуралдаанаар, "Тавантолгой түлш" ХХК-ийн таван жилийн төлөвлөгөөг боловсруулж Засгийн газрын хуралдаан болон холбогдох бологын яамдад танилцуулах үүрэг өгчээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд "Эрдэнэс таван толгой" ХК Таван толгойн ордоос гадна бусад ордод байгаа нүүрсийг дахин боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох, боловсруулж нэмүү өртөг шингээж чанартай бүтээгдэхүүн болгох чиглэлд судалгааны ажил хийжээ. Тус судалгааны хүрээнд, "Эрдэнэс таван толгой" ХК гуравдугаар сарын 4-нд баталсан бизнес төлөвлөгөөний хүрээнд нэлээд ажлыг тусгасан байгаа гэдгийг онцоллоо.

Б.Ганхуяг:"Тавантолгой түлш" ХХК-ийн 51 хувийг "Эрдэнэс тавантолгой" ХК эзэмшиж үйл ажиллагааг нь хариуцана
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.