| | USD/MNT 0₮

Э.Батболд:Төр орон сууц барьдаггүй учир үнийн хязгаарлалт хийх боломжгүй

Барилга хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Хэвлэлийн хуралд Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд оролцсон билээ.

Тэрбээр "Орон сууцны үнэ өсөхөд хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой асуудал. Хоёрдугаарт, ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор эрэлт нэмэгдэж, барилгын компаниуд үнээ өсгөж байгаа байдал анзаарагдаж байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар 822 тэрбум төгрөгийн зээлийг 10 мянга гаруй зээлдэгчид олгосон байна. Яг энэ хэмжээ нь өнгөрсөн оныхтой харьцуулбал, 2.4 дахин их байгаа гэсэн үг. Эрэлт нэмэгдсэний хэрээр үнийн өсөлт явагдаж байна.

Хуучин орон сууцны хувьд иргэд хуучнаа сольж, шинэ байранд орохыг хүсдэг. Авах гэж байгаа байр нь үнэтэй учир хуучин байраа үнэтэй зарахыг хүсч байна. Төр орон сууц барьдаггүй учир үнийн хязгаарлалт хийх боломжгүй. Хувийн хэвшлүүд барьдаг. Гэхдээ эрэлт, нийлүүлэлт дээр түшиглэж, үнэ тогтворжуулах аргыг авч хэрэгжүүлнэ" гэлээ.

Орон сууцны үнэ өсөхөд хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой асуудал. Хоёрдугаарт, ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор эрэлт нэмэгдэж, барилгын компаниуд үнээ өсгөж байгаа байдал анзаарагдаж байна
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.