| | USD/MNT 0₮
Шинэ он гарахад тав хоног үлдсэн байна. Аж ахуйн нэгж байгууллага, хамт олон баяр, ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан иргэдийн аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэх, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус албанаас цагдаагийн 500 алба хаагч, ДХИС-ын 150 сонсогч нийт 650 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
Хяналт шалгалт эрчимжиж эхэлснээр нийслэлийн хэмжээнд 2019 оны 12 дугаар сард нийт 930 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 7,3 хувиар буюу 64 нэгжээр өссөн байна.
Мөн Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31367 зөрчил илрүүлснээс 25467 зөрчилд жолоодох эрх хасах, 13509 зөрчилд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулж ажиллалаа.
Энэ төрлийн зөрчил гаргаж байгаа жолооч нарын 70 орчим хувь нь 18-35 насных бөгөөд жолооч нар эзэлж байна. 10 жолооч тутмын 1 нь эмэгтэй жолооч байна.
Шинэ жилээ тэмдэглэх үедээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдолд цөөнгүй гарч байгаа тул байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулах шаардлагатай байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашинаа унаад явчихна, ойрхон замд болно, их уугаагүй юм чинь зүгээр эсхүл баригдахгүй байх зэргээр хөнгөмсөгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.
Түүнчлэн шинэ оны нарыг харахаар иргэд 01 дүгээр сарын 01-нд Хийморийн овоо, Дөрвөн уулынхаа овоо болон Багахангай дүүргийг ихээр зорьдог. Энэ үеэр иргэдийг аюулгүй зорчуулах үүднээс мөн алба хаагчид хуваарийн дагуу нэмэгдлээр ажиллах юм.
Иргэн та шинэ оны анхны нарыг угтан ажил үйлсээ даатгаж, ирэх жилийнхээ хийморь сүлдийг урин дуудахаар гэрээсээ гарахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй, хүүхдийг зориулалтын суудалд авч явахыг зөвлөж байна.
Та бүхэн шинэ жилээ амар тайван, гэмт хэрэг, зөрчилгүй сайхан тэмдэглээрэй.
Шинэ он гарахад тав хоног үлдсэн байна. Аж ахуйн нэгж байгууллага, хамт олон баяр, ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан иргэдийн аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэх, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус албанаас цагдаагийн 500 алба хаагч, ДХИС-ын 150 сонсогч нийт 650 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.