| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:НӨАТ буцаан олголтын 2 хувийг нэмэхгүй, харин ч бууруулж, буцаан олголтыг тэглэнэ

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгч байгаа бөгөөд тэрбээр НӨАТ-ын буцаан олголт болон хоёр хувийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Тодруулбал, иргэд НӨАТ-ын хувийг хоёр биш таван хувь болгохыг шаарддаг. Гэвч нэмэх ямар ч боломжгүй, харин ч бууруулж, буцаан олголт өгөхгүй гэдгийг тэрбээр хэлэв. 

Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэхгүй. Засгийн газар энэ саналыг огт дэмжихгүй. Хоёр хувийн буцаан олголтыг бараг тэглэх ёстой. Буцаан олголт байх ёсгүй. Нэгэнт л НӨАТ-ын татвар бол бүртгэлийн шинжтэй татвар шүү дээ. Далд эдийн засгийг ил гаргах зүйл. Тэгэхээр энэ татварыг цаашид сайн хөгжүүлэх хэрэгтэй. Эсрэгээрээ буцаан олголтыг тэг болгох хэрэгтэй" гэжээ.

Гэвч тэрбээр одоогоор НӨАТ хамрагдалт 67 хувь байна. Цаашид 90 хувьд хүргэнэ гэж ярьжээ. НӨАТ-ын буцаан олголт өгөхгүй, дээр нь хувийг нь нэмэхгүй байж яаж 90 хувьд хүргэнэ гэж ярьж сэтгэж байгааг ард иргэд ойлгохгүй шүүмжилж эхэллээ. 

НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэхгүй. Харин ч бууруулж, улмаар буцаан олголт өгөхгүй гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (51)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.