| | USD/MNT 0₮

Сураггүй болсон 57 настай эрэгтэй болон хүүхдийг эсэн мэнд олжээ

Сураггүй алга болсон 57 настай эрэгтэй болон зургаан настай хүүхдийг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багаас /аймгийн төвөөс урд зүгт 210 км-т/ Сүхбаатар аймгийн чиглэлд 12.24-ний өдрийн 08:00 цагийн орчимд иргэн Б /57 настай, эрэгтэй/, Н /6 настай, эмэгтэй/ нар “Приус-20” загварын автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.25-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас 2 алба  хаагч, ар гэрээс нь 1 иргэн, 1 автомашинтай, нийт 3 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 20:50 цагт Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Оригийн хөндий” гэдэг газраас /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ сураггүй болсон 2 иргэнийг автомашинтайгаа цасанд суусныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.

Сураггүй алга болсон 57 настай эрэгтэй болон зургаан настай хүүхдийг эсэн мэнд олжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.