| | USD/MNT 0₮
2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал бүх төрлийн банкнуудын хугацаагүй хадгаламжинд хүү бодогдохгүй гэдгийг өнгөрсөн жил Сангийн яамнаас мэдээлж байсан.
Тэгвэл иргэдийн хувьд энэ талаарх мэдээлэл хомс байдаг юм байна. Өчигдөр Хаан банкинд хадгаламжтай хоёр иргэн хугацаагүй хадгаламжийнхаа хүүг бодуулъя гэсэн хүсэлтийг теллерт тавьжээ. Харин хариуд нь теллэр эмэгтэй "Хүү бодогдох боломжгүй" гэсэн тайлбарыг хэлэхэд үйлчлүүлэгч хоёр иргэн яагаад хэмээн асууж цухалдсан юм.
Тодруулбал, "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгагдсан тул бүх төрлийн хугацаагүй хадгаламжийн дансанд хүү тооцохгүй болно гэдгийг банкны эх сурвалж хэлж байна.
"Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгагдсан тул бүх төрлийн хугацаагүй хадгаламжийн дансанд хүү тооцохгүй болно гэдгийг банкны эх сурвалж хэлж байна.