| | USD/MNT 0₮
Нийслэлийн онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн байгууллагууд албаны бэлэн байдалд ажиллаж өдөр бүр сайжруулсан түлшинд хордсон гэх иргэдийн талаарх мэдээллийг өгч байхаар болсон юм.
Тэгвэл өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад угаарын хийнд хордсон 26 дуудлага мэдээлэл иржээ.
Түүний дотор нэг айлын зургаан хүн угаартлаа гэсэн дуудлага ирсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 19 дугаар хороонд нэг айлын зургаан хүн угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний гурав нь хүүхдүүд бөгөөд ЭХЭМҮТ-д хүргэжээ.
Биеийн байдал нь тааруу байгаа иргэн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд эмчлүүлж байна. Харин гурван том хүн нь Хордлогын эсрэг үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэгийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж.
Ийнхүү угаартсан гэх иргэдийн тоо өнөөдрийн байдлаар нийтдээ 130 гаруй болжээ.
О.Гал