| | USD/MNT 0₮
“Mongolia’s next top model” шоуны шилдэг оролцогчийн нэг загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өнгөрсөн оны аравдугаар сард өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Олны сэтгэлийг сэрдхийлгэсэн уг хэрэг сүүлийн үед намжих талдаа хандаад байсан билээ. Тус хэргийг энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр хаасан байсан гэх бөгөөд хэргийг нээж, нэмэлт шалгалт хийж байгаад дахиад хаасан байдаг юм.
Харин ар гэрийнхэн нь эсэргүүцэж хэргийг дахин шалгуулахаар болсон байдаг. Талийгаачийн амиа алдсан гэх хэргийг гурван удаа хааж хэрэгсэхгүй болгосныг сэргээж шалгаж байгаа бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна.
Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр Р.Булгамаа ажиллаж байгаа бөгөөд талийгаач нь бусдад хорлогдсон эсэх, амиа хорлох нөхцөл байдалд хүргэх бусад нөхцөл байдал байгаа эсэхийг үнэн зөвөөр тогтоолгож, шударгаар шийдвэрлүүлэхэд анхааран ажиллаж байна.