| | USD/MNT 0₮
Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс Татварын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын даргад өргөн барьсан. Гэхдээ тэдний санаачилсан шиг НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх ямар ч боломж байхгүй хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн юм. Тэрбээр “Засгийн газрын зүгээс бүх судалгааг хийж, Татварын багц хуулийг УИХ-аар батлуулсан. Харин нэр бүхий гишүүдийн өргөн барьсан НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг Татварын багц хуулийн реформд хийх боломжгүй. Бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүн ч олон байдаг юм байна. Тэдний зүгээс уг асуудлыг дэвшүүлж байгаа гэж ойлгоод байгаа" гэв.
Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс Татварын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын даргад өргөн барьсан. Гэхдээ тэдний санаачилсан шиг НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх ямар ч боломж байхгүй хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн юм.