| | USD/MNT 0₮

60 ТЭРБУМЫН ХЭРЭГТ М.ЭНХБОЛД, Г.ДОРЖЗОДОВ ХОЁРЫГ ДАХИН ШАЛГАХААР БОЛЖЭЭ

60 тэрбумаар төрийн албыг худалдаж авахыг санаархсан схемийг санаачилсан гэх хэргээр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.

Харин өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Тэд шүүх хуралд цахимаар оролцсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Баатарган овгийн Алтанхуягийн Ганбаатар, Гарамынхан овгийн Цэндсүрэнгийн Сандуй нарыг “Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг 4 жил хорих ялаар тус тус шийтгэж, ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Магадлалын үндэслэл:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй”, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Доржзодовын үйлдэл, оролцоонд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хамтран ажилласан эсэхийг тус тус шалгах, прокуророос Г.Доржзодовт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Тэгвэл өөр нэг эх сурвалжийн хэлснээр энэ хэргийг прокурорт буцаасан шалтгаан нь М.Энхболд болон гэрч хохирогч гээд байгаа Г.Доржзодов хоёрыг дахин шалгахаар болсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, энэ 60 тэрбумын гэх тодотголтой хэрэгт ярьсан нь ял авч, гол схемийг хэрэгжүүлсэн хүмүүс нь ял завшаад сугарч үлдэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй хэмээн үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэрэгт хамаарал бүхий МАН-ын дарга байсан М.Энхболд, иргэн Г.Доржзодов хоёрыг шалгуулахаар хуулийн байгууллагад ханджээ.

 

60 тэрбумын хэрэгт М.Энхболд, иргэн Г.Доржзодов хоёрыг дахин шалгахаар шалгахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.