| | USD/MNT 0₮
ХХААХҮЯ-наас өнгөрсөн жил "Малчин лавлах-109" мэдээллийн төвийг нээн анх удаа малчид болон мал аж ахуй эрхлэгчдэд зориулсан үнэ төлбөргүй 109 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн билээ. Тус тусгай дугаар руу аль ч үүрэн телефоны дугаараас залгасан үнэ төлбөргүй бөгөөд мал аж ахуйтай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг баталгаат олон эх сурвалжаас нэг дор түргэн шуурхай хүргэж буй.
Тухайлбал малын түүхий эд, мал, махны үнэ ханш, цаг агаарын мэдээ, арьс, шир ноосны урамшуулал, малчны тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар үнэн зөв, түргэн, шуурхай мэдээллийг малчдад хүргэдэг юм.
"Малчин лавлах-109" мэдээллийн төв нь мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, малчдаас алдсан, олдсон малын зарыг хүлээн авч олон нийтэд хамгийн хүртээмжтэй хүрдэг мэдээллийн сувгуудаар түгээдгээс гадна малчдаас малын гоц халдварт өвчний мэдээлэл болон санал, хүсэлтийг нь хүлээн авч холбогдох газарт нь уламжилж байна.
Малчны цор ганц үнэгүй лавлах “Малчин лавлах-109" мэдээллийн төвд нэг жилийн хугацаанд нийт 26,732 дуудлага иржээ. Лавлах утсанд ирсэн нийт дуудлагыг оператор компаниар нь ангилан авч үзэхэд 37 хувь нь Жи-Мобайл, 26 хувь нь Юнител, 22 хувь нь Мобиком, 12 хувь нь Скайтел, 2 хувь нь суурин утаснаас холбогдсон байна. Харин хамгийн их дуудлагыг Өвөрхангай/3189/, Улаанбаатар/2806/, Төв/2625/, Архангай/2142/, Увс/1848/ аймгуудаас ирүүлжээ.
“Малчин лавлах 109” мэдээллийн төв нь 21 аймгийн ЗДТГ, ХАА-н газраас тухайн улирал цаг үетэйгээ холбоотой, тухайлбал орон нутгийн хаваржилт, зуншлага, намаржилт, өвөлжилтийн талаарх судалгааг долоо хоног бүрийн пүрэв гариг бүр нийт 48 удаа авч нэгтгэн ХХААХҮЯ-ны холбогдох газарт өгч ажилласан байна.
Жилийн хугацаанд лавлах утсанд алдсан, олдсон нийт дүнгээр 8707 толгой малын зар мэдээ ирснээс алдсан нийт мал нь 96.8 хувь буюу 7753 толгой мал, олдсон мал 3.2 хувь буюу 254 толгой байгаа юм. Алдсан малын нийт 1338 дуудлагын 2 хувь бог малын 98 хувь нь бод малын талаарх дуудлага байна.
“Малчин лавлах-109” төвөөр дамжуулж 254 толгой бод малыг олсон бол 7753 толгой алдсан малын зар ирснээс 1938 толгой малыг лавлах утсаар дамжуулан олсон байна. Ингэснээр жилийн хугацаанд 109 лавлах утсаар дамжуулан 2192 толгой бод мал эзэндээ очсон бөгөөд мөнгөн дүнгээр тооцвол 1.75 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.