| | USD/MNT 0₮
Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Газар хөдлөлтийн гамшгийн үеийн зохион байгуулалт, харилцан ажиллагаа сургалт дадлагыг энэ оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08.30 цагаас эхлэн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хурлын танхимд зохион байгуулж байна.
Сургалт дадлагад сургуулийн удирдагч, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, сургуулийн штабын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан болон Захиргаа, санхүү, хангалтын хэсэг, Төлөвлөлтийн хэсэг, Үйл ажиллагааны хэсэг гэсэн зохион байгуулалттайгаар оролцож байгаа юм.
Сургалт дадлагаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэл “Монгол орны нөхцөл байдал”, Холбоо, зарлан мэдээллийн хэлтсийн дарга-ерөнхий инженер хошууч Ч.Лхамжав “Харилцан ажиллагааны холбоо зохион байгуулалт”, бэлтгэл хурандаа Д.Ариундалай “Дотоод зарлан мэдээллийн систем”, Сургалт сурталчилгааны хэлтсийн дарга дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Ослын үеийн удирдлагын систем” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийн үргэлжилж байна.
Газар хөдлөлтийн гамшгийн үеийн зохион байгуулалт, харилцан ажиллагаа "сургалт, дадлага" зохион байгуулагдаж байна