| | USD/MNT 0₮
Сангийн яаманд салбарын сайд Б.Жавхлан 2022 оны төвсийн төслийн талаарх танилцуулгыг сэтгүүлчдэд нээлттэй хийж байна. Тэрбээр "Ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөрт гэсэн бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэв. Тодруулбал, халамжаар буюу хүүхдийн мөнгөөрөө амьдардаг айл өрх олон байдаг аж. Гэхдээ цар тахалтай энэ цаг үед хүүхдийн 100 мянган төгрөг айл өрхийн эдийн засгийг дэмжиж үүргээ сайн биелүүлж байгаа. Гэвч нөгөө талд халамж хавтгайрсан жишээ хангалттай бий. Хөдөлмөр эрхлэх насны аав ээжүүд хүүхдийнхээ мөнгөөр амьдарч байгаа нь үнэн.
Тухайлбал, Монгол Улсад хүүхэдтэйгээ хүүхдийн мөнгө авдаг таван мянган ээж байна. Сард 2 сая төгрөгийн халамжийг гэр бүлээрээ авдаг хөдөлмөр эрхэлдэггүй таван мянган гэр бүл байна гэсэн судалгааг Сангийн яамнаас танилцуулжээ.
Монгол Улсад хүүхэдтэйгээ хүүхдийн мөнгө авдаг таван мянган ээж байна. Сард 2 сая төгрөгийн халамжийг гэр бүлээрээ авдаг хөдөлмөр эрхэлдэггүй таван мянган гэр бүл байна гэсэн судалгааг Сангийн яамнаас танилцуулжээ.