| | USD/MNT 0₮
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар 2022 оны улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн билээ.
Тэрбээр "Өнөөдөр морин цагт амжиж төсвийн төслөө өргөн барина. Ирэх оны төсвийн онцлог нь 2019 оноос хойш 2020 онд үргэлжилж буй эдийн засгийн хүнд сорилт, цохилт, уналтыг тогтворжуулах, улмаар урт хугацаанд тогтвортой болгох суурийг баттай бий болгохыг зорьсон, амбицтай төсөв болсон. Ирэх онд хөгжлийн төсөв хийж байгаа. Бидэнд маш олон том сорилт байна" гэсэн юм.
Бүтээмж, өсөлтийг дэмжихэд дараах найман шинэчлэлийг төсвийн хүрээнд төлөвлөжээ
Хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээнэ.
Үр ашиг, ил тод байдал, хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компанидад бүтцийн өөрчлөлт хийнэ.
Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.
Хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино. Хувийн хэвшлийн хэрэгжүүлэх, гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, стандарт чанар өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжиж, төрийн албаны бүтцийг шинэчилнэ.
Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна. Төр хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлж, зардлыг оновчтой байдлаар дахин хуваарилж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил эрчимтэй үргэлжлүүлнэ.
Хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн дэд бүтцийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй. Үргэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжинэ.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна. Энэ хүрээнд улсын төсвөөс замын түгжрэлийг шийдэх хүрээнд 420 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.
Ирээдүйн өв сангаар баталгаажсан “Хуримтлалтай монгол хүүхэд”, “Баялагтай эзэн монгол” иргэдийг бий болгоно.
Хүүхдийн мөнгийг олгох хувилбарууд
Халамжаас хуримтлал шилжих бодлогыг эхлүүлж 2022 оны эхний өдрөөс долдугаар сарын 1 хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөгийг сонголттойгоор олгоно.
Шаардлагатай гэвэл 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно, хэрвээ хүсвэл 100 мянган төгрөгөө хуримтлал руу шилжүүлж болно. Инфляциас айлтгүй, арилжааны хүүгээр өсч, хадгаламжийн даатгалаар бүрэн даатгагдана.
2022 оны долдугаар сарын 1-нээс он дуустал 50 мянган төгрөгөөс доошгүй мөнгөн дүн хадгаламжиндаа хуримтлуулна. Үлдсэн 50 мянган төгрөг нь сонголттойгоор гар дээрээ авч болно.
Халамж, тэтгэвэр
2022 онд тэтгэвэр, тэтгэмж нэмэхгүй. Харин халамжийн төрөл зүйл давхардлыг арилгах шинэчлэл хийнэ. Гэхдээ халамжид хуваарилах мөнгөн дүн багасаагүй. Дунджаар гурван их наяд төгрөгийг халамжинд зарцуулахаар байгаа. Харин халамжийг олгохдоо бүтээмж, хөдөлмөр эрхлэлттэй уяж өгнө.
Хөрөнгө оруулалт
Төсвийн хөрөнгө оруулалт 2.4 их наяд байна.
Өмнө нь эхэлсэн шилжих төсөлд 1.1 их наяд, шинээр эхлүүлэх 1400 гаруй төсөлд 1.06 их наяд, концессын төсөлд 360 тэрбум.
Эдгээрээс 1.7 их наядыг дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 4 сайдын багц хэлбэрээр /Зам тээвэр, Эрчим хүч, Барилга хот байгуулалт, Боловсрол/ зарцуулна.
Тэрбээр "Өнөөдөр морин цагт амжиж төсвийн төслөө өргөн барина. Ирэх оны төсвийн онцлог нь 2019 оноос хойш 2020 онд үргэлжилж буй эдийн засгийн хүнд сорилт, цохилт, уналтыг тогтворжуулах, улмаар урт хугацаанд тогтвортой болгох суурийг баттай бий болгохыг зорьсон, амбицтай төсөв болсон. Ирэх онд хөгжлийн төсөв хийж байгаа. Бидэнд маш олон том сорилт байна" гэсэн юм.