| | USD/MNT 0₮

ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ХУУЛЬЧ Р.БУЛГАМААГ ШИЛДГЭЭР ТОДРУУЛЖЭЭ

 

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлж ажилладаг гэдгийг сайн мэднэ.

Тэрбээр зочид буудалд амиа алдсан 13 настай охин М-ийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн бол мөн хамтран амьдрагчийнхаа гарт амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэнд үнэгүй хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлсэн бол одоо загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн нэг гэр бүлийн долоон хүн автын ослоор амиа алдсан хэрэгт өмгөөлөл үзүүлж байгаа аж.

Тэгвэл хүний эрх тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх Хуульч хүний хичээл зүтгэлийг минь өндрөөр үнэлж, өчигдөр Монголын хуульчдыг холбооны шинэ жилээр Р.Булгамааг "Оны шилдэг хуульч"-аар шалгаруулжээ.

Хуульч Р.Булгамаа “Миний бие 2019 онд охид эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалахын тулд олон эрүү, иргэний хэрэг, маргаан дээр Про-бон (үнэ төлбөргүй) өмгөөлөл хууль зүйн туслалцааг үзүүлж ажиллалаа.

Дийлэнх хэргүүд маань ээдрээ төвөгтэйн дээр удтал шийдэгдээгүй, бас процесс ажиллагааны явцад хүний эрх ихээр зөрчигдсөн, эмэгтэй хүний хувьд зориг зүрх шаардсан, сэтгэл эмтрэм ноцтой хэргүүд байлаа.  Үнэний төлөө дуу хоолой болж, хууль ёс, шудрага ёсны төлөөх үйлсэд минь дэм тус болж байсан бүх хүмүүсд талархснаа илэрхийлье” гэжээ.

 

Хүний эрх тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх Хуульч хүний хичээл зүтгэлийг минь өндрөөр үнэлж, өчигдөр Монголын хуульчдыг холбооны шинэ жилээр Р.Булгамааг "Оны шилдэг хуульч"-аар шалгаруулжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.