| | USD/MNT 0₮

Б.Анхбаяр:БНХАУ-аас 150 вагон шатахууныг энэ сардаа багтаад Монголд нийлүүлнэ

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр шатахууны нөөцийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр "Монгол Улс 100 хувь импортоор шатахуунаа авдаг. Түүний 95 хувь нь Оросоос, таван хувь Хятадаас орж ирдэг. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар хийхэд ОХУ-аас Монголд шатахуун нийлүүлдэг "Роснефть" компани маань үйлдвэртээ их засвар хийсэн. Өмнөх жилүүдээс илүү цаг хугацаа зарцуулсан.

Цар тахалтай холбогдуулан "Роснефть" компани хийнэ гэсэн төлөвлөгөөт засваруудаа хийж чадалгүй байсаар энэ онд урт хугацааны засвар хийсэн гэдгээ сая мэдэгдсэн.  Тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Энэ бол нэгдүгээр шалтгаан.

Хоёрдугаарт, БНХАУ-д дотоодын төмөр замын тээврийн гацаа түгжрэл үүссэнтэй холбоотойгоор долоо, наймдугаар сард манай аж ахуй нэгжүүдийн захиалсан бүтээгдэхүүн ирэх хугацаа тодорхойгүйгээр хойшилсон. Ийм нөхцөл байдлаас болж өнөөдрийн асуудал үүсчээ.

Есдүгээр сарын 23-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тос газар, аж ахуй нэгжүүдийн хамтарсан ажлын хэсэг "Роснефть"-тэй очиж уулзаж нөхцөл байдлын талаар ярилцсан. "Роснефть" компаниас эхний ээлжинд 1500 тонн АИ-92 авто бензинийг нийлүүлсэн. Цаашдаа аравдугаар сард багтаагаад дараагийн ээлжийн захиалсан 44 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөсөн. Мөн есдүгээр сард авч чадаагүй байгаа есөн мянга орчим тонн газрын тос бүтээгдэхүүнийг нэмж өгнө гээд 54 орчим мянган тонн ирнэ.

БНХАУ-аас 150 вагон шатахууныг энэ сардаа багтаад Монголд нийлүүлнэ. Гадаад харилцааны яам, зам тээврийн яам, мэргэжлийн хяналт тэргүүтэй албан байгууллагууд үүн дээр маш их дэмжлэг үзүүлсэн.  Өчигдөр шөнийн байдлаар 50 вагон Замын-Үүд дээр ирсэн. Шилжүүлэн ачих байгууламж маань нийт 32 вагоныг шилжүүлж ачаад байна. Бусад вагонуудыг шилжүүлэн ачих ажиллагаа одоо явагдаж байна.

Дотоодын АИ-92 бензиний хэрэглээ ойролцоо 30 гаруй мянган тонн байгаагаас өдөрт мянга гаруй тонныг Улаанбаатар хотод хэрэглэдэг. Мянга орчим тонн авто бензинийг аж ахуй нэгжүүд болон ШТС-иудад жигд хуваарилахаар ажиллаж байна. Манай аж ахуй нэгжүүд хичээл зүтгэл гаргаж байна. Ард түмэн минь нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандаж ААН-үүд болон шатахуун түгээгч нартай зөв боловсон харьцахыг хүсч байна.

ААН-үүдийн үлдэгдэл нөөц дуусч байгаа. ОХУ-аас ирсэн шатахуунууд хувиаарлагдсан байгаа. Мөн урдаас ирсэн 32 вагоны 25 нь ирсэн бөгөөд хуваарлалт мөн хийгдэж байгаа цаг алдахгүй татан авалтыг хийх болно" гэлээ.  

 

 

БНХАУ-аас 150 вагон шатахууныг энэ сардаа багтаад Монголд нийлүүлнэ. Гадаад харилцааны яам, зам тээврийн яам, мэргэжлийн хяналт тэргүүтэй албан байгууллагууд үүн дээр маш их дэмжлэг үзүүлсэн. Өчигдөр шөнийн байдлаар 50 вагон Замын-Үүд дээр ирсэн. Шилжүүлэн ачих байгууламж маань нийт 32 вагоныг шилжүүлж ачаад байна. Бусад вагонуудыг шилжүүлэн ачих ажиллагаа одоо явагдаж байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.